ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН
Item Details
Байгууллагын нэр
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН
Танилцуулга
Говьсүмбэр аймгийн Номын сан нь 2004 онд Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газрын харъяа Аймгийн Музей, Номын сан нэртэйгээр Номын санч, Музей тайлбарлагч гэсэн 2 орон тоотойгоор анх байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлжээ. Аймгийн Засаг даргын 2005 оны А/125 тоот Захирамжийн дагуу Номын сангийн эрхлэгч, гүйцэтгэх ажилтан 2 бүгд 3 орон тоотойгоор бие даасан Байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1. Уншлага үйлчилгээ; 2. Гэрээр ном олгох үйлчилгээ; 3. Лавлагаа ном зүйн үйлчилгээ; 4. Аудио, сонсдог болон цахим номын үйлчилгээ; 5. СОТА уралдаан тэмцээн; 6. Зөөврийн номын үйлчилгээ; 7. Нүүдлийн номын сангийн үйлчилгээ гэсэн 7 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баяр” тэмдэглэх тухай зарлиг Монгол Улсын засгийн газрын 2012-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хүүхэд залуучуудыг номонд дуртай болгох, Ном унших хүсэл сонирхлыг төрүүлэх, унших чадварыг сайжруулах, нийгэмд номын ач холбогдолыг ойлгуулах зорилгоор “Хүүхдийн номын ордон”-той хамтран “Хүүхэд бүр уншигч” аяныг уламжлал болгон зохион байгуулан ажиллаж байна. Эх сурвалж: http://library.gs.gov.mn/?page_id=477
Item sets
Linked resources
Filter by property
Title | Alternate label | Class |
---|---|---|
Говьсүмбэрийн мэдээ | Номын сан | Media Type or Extent |