ЮНЕСКO болон Олон улсын номын сангийн холбоо(ИФЛА)-ноос хамтран гаргасан “Цахим номын сангийн тунхаглал”-д нийтийн номын сангууд нь “Соёлын болон шинжлэх ухааны өвийг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалах, ашиглахад дэмжлэг үзүүлэх” үүрэг бүхий байгууллага юм гэж тодорхойлжээ. Энэхүү үйл ажиллагааг иргэдэд хүргэхдээ нээлттэй хандалт, нээлттэй стандарт ашиглан олон нийтэд түгээхийг мөн заасан.
Энэхүү цахим санд 21 аймгийн номын санд хадгалагдаж байгаа 1929-1990 хүртэлх тогтмол хэвлэлийг цахим хэлбэрт шилжүүлсэн.