ТӨВ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ТӨВ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Танилцуулга

Төв аймгийн Нийтийн номын сан нь анх 1944 онд олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх үйл ажиллагаагаа эхэлж 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100.000 ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байна. Сан хөмрөгтөө 33384 номтой. Уншигч хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан уламжлалт болон орчин үеийн үйлчилгээг хослуулан 8 төрлийн үйлчилгээг хүргэж байна. Жилд дунджаар 4000 орчим байнгын уншигч 15000 орчим ирэгсэдэд 42000 гаруй ном хэвлэл мэдээллийн материал олгож уншуулдаг. Сүүлийн жилүүдэд электрон цахим мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд интернэт үйлчилгээг шинээр бий болгон ажиллаж эхлээд байна. 2005 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага болсон ба 2008 онд баталгаажуулан уншигч хэрэглэгчдэдээ хэрэгцээтэй байгаа мэдээллийг хүргэхийн төлөө ажиллаж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 26 сум 30-н сургууль 3 МСҮТөвийн номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар анхааран ажилладаг. Үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн жилд дундажаар 3.000.000-5.000.000 төгрөгний номыг худалдан авч сан хөмрөгөө баяжуулж уншигч үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна. Зорилго: Мэдлэг оюунд тулгууралсан мэдээллийн эрин зуунд дэвшилтэд техник технологийг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд хэрэгцээт мэдээллийг нээлттэй хүргэх. Зорилт: Номын сангийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, орон зай харгалзахгүйгээр мэдээлэл хүргэх, солилцох ая тухтай орчин боломжийг бий болгоно. Боловсон хүчний чадварыг сайжруулж, шинэлэг бүхэнд суралцаж, мэдпэг боловсролоо тасралтгүй дээшлүүлнэ. Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ном, хэвлэл, мэдээллийн материалаар сан хөмрөгөө тогтмол баяжуулна.Хэрэглэгчдэд шаардпагатай нэмэлт шинэлэг үйлчилгээг шинээр бий болгон автоматжуулж, үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ. Эх сурвалж: http://library.to.gov.mn/single/57

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Анх дугаар таван жил Номын сан Media Type or Extent