ДОРНОД АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ДОРНОД АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Дорнод аймгийн төв номын сан нь Чойбалсан аймгийн дарга нарын 1946 оны 2 –р сарын 27-ны 146 тоот тушаалаар аймгийн нийтийн номын сан нэртэй 300- гаад номтой нэг ажилтантай байгуулагдсан. Одоо 72 орчим мянган номтой, 18 ажиллагсадтай, 2014 онд 735мкв талбай бүхий барилгын өргөтгөл ашиглалтад орсноор нэг ээлжиндээ 252 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Уншлага үйлчилгээ, лавлагаа-мэдээлэл арга зүй, захиргаа аж ахуйн тасагтай. Гэгээрлийн сайдын 1997 оны 99-р тушаалаар Аймгийн Төв номын сан болсон. Засгийн газрын 1998 оны 3-р сарын 28-ний өдрийн 52 тоот тогтоолоор ардын уран зохиолч, акедемич Ц. Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойгоор түүний нэрэмжит болсон. Номын сангийн үйл ажиллагааны автоматжуулалтын “LIB4U NET VERSION” программыг нэвтрүүлснээр уншигч хэрэглэгчдэд зориулсан электрон каталогитой бөгөөд уншигчдын үнэмлэх, номын зүраасан код, формуляр зэргийг үүсгэн гаргах зэрэг иж бүрэн системтэй болсон. Номын сангийн үйлчилгээнд мэдээлэл холбооны технологийг ашиглан интернэтэд холбогдож сайттай /dornod-library.mn/ болсноор орон зай харгалзахгүй мэдээллийг үзэх боломжтой цахим үйлчилгээтэй. Манай хамт олон Жилдээ байнгын 5000 уншигч, 60 гаруй мянган иргэсэдэд 100 гаруй мянган ном олгон үйлчилдэг. Алслагдсан баг, сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор явуулын зөөврийн номын санг ажиллуулахаас гадна соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг. Эх сурвалж: https://dornod-library.mn/?themestek-coaching=ielts-coaching

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Дөл Номын сан Media Type or Extent