ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Title

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Description

Аймгийн Төв номын сан нь БНМАУ-ын Соёлын яамны 1945 оны 02-р сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар байгуулагдсан. БНМАУ-ын БААТАР Дашийн Данзанваанчиг тус номын сангийн эрхлэгчээр 1957-1962 онд ажиллаж байсан нь бидний хувьд бахархалтай түүх билээ. Ажиллаж байх хугацаандаа номын сангийн нэг давхар чулуун барилгыг 1961-1962 онд аж ахуйн аргаар бариулж, номын санг өөрийн байртай болгожээ. 2007 оны 9 сард өргөтгөл хийж 2 давхар, 100 хүний суудалтай, 1864м2 байртай болсон. Манай номын сан Соёлын үнэт зүйл болох ном хэвлэлийг хадгалж хамгаалах, ард иргэдэд ном соёлоор үйлчлэн тэдний оюуныг хөгжүүлэх, бүтээлч санаачлагыг өрнүүлэх, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, тав тухтай тохилог орчин бүрдүүлэх, номын сангийн стандартыг ханган ажиллах зорилт тавин захирал, нягтлан бодогч, номын санч, мэдээллийн ажилтан, үйлчлэгч, жижүүр гэсэн 13 орон тоотой, номын сангийн мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа сум сургуулийн нийт 34 номын сангуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн соёл олон нийтийн ажлууд, алслагдсан иргэдэд нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэхэд хамтран ажиллаж байна. Номын сангийн электрон каталогийн “Lib4U” программыг 2014 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн номын сангийн бүх компьютерүүдийг дотоод сүлжээнд холбож хайлтын компьютерийг хүлээн авах хэсэгт байрлуулан иргэдэд үйлчилж байна. Мөн бүх сумдын номын сангууд Монбиблио программд номоо бүрэн оруулаад байна. Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн санд орон нутгийн тогтмол хэвлэл “Ялалт” сонингоос түүхэн холбогдолтой мэдээллийг оруулж иргэдийн хүртээл болгож байна. Интернэт мэдээллийн төв нь ном хэвлэлийг цахим хэлбэрээр уншуулах, мэдээлэл өгөх, төрөл бүрийн сургалтуудыг албан байгууллагуудтай хамтран зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, 8 компьютерийг интернэтэд холбон мэдээ мэдээллийг интернэтээр дамжуулан иргэдэд хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийн дагуу “Номын баяр”-ыг аймгийн нийт уншигч иргэд, хүүхэд залуус, олон нийтийг хамруулан нас насны онцлогт тохирсон арга хэмжээ, тэргүүний уншигч- Нацагдорж” тэмдэгтэн, тэргүүний уншигч, тэргүүний анги шалгаруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэж байна. Манай номын сан нь жил бүр “Бичиг үсгийн баяр”, “Дэлхийн номын өдөр”, ахмадын хороотой хамтран “Судартай аялал”, айл өрхүүдэд “Ховор номтой айл, “Гэр бүлийн уншлага”, “Багц ном-Танай гэрт” үйлчилгээ, ШШГГазартай хамтран “Ээждээ бичих захидал” зэрэг үйлчилгээнүүдийг уламжлал болгон зохион явуулахаас гадна Дорноговь аймгийн зохиолчдын номын үзэсгэлэн, сэдэвчилсэн болон шинэ номын үзэсгэлэнгүүдийг хэрэгцээд газар бүрт гаргаж иргэдийн оюуны хэрэгцээг хангахад чиглэн ажиллаж байна. “Соёмбо” салбар уншлагын танхим: Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр орчин үеийн шийдэлтэй, тохилог тав тухтай орчин бүрдүүлсэн Соёмбо номын сан 2016 оны 5 сард нээлтээ хийсэн. Одоогоор Англи, Монгол, Япон, Солонгос хэл дээрх 1200 орчим номтой. 2017 оны 11 сард АНУ-ын ЭСЯамны дэмжлэгээр аймгийн ард иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Америк орны тухай соёл мэдээлэл түгээх зорилгоор Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдав.

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Ялалт Номын сан Media Type or Extent