ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Монгол улсын соёлын хөгжлийн өрнөлтийн үед тус аймагт соёлын байгууллага үүсч хөгжих явцад 1946 онд аймгийн номын сан “Уншлагын газар” нэртэйгээр, 2000 номын хөмрөгтэй байгуулагдсан түүхтэй. Уншлагын газар жил өнгөрөх дутам үйлчлэх арга хэлбэр нь өргөжсөөр номын сангийн зэрэгт хүрсэн байна. 1985 онд төв номын сан шинэ барилгатай болж 50 мянган ном багтах фондын өрөө, 120 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий хоёр давхар зориулалтын барилга ашиглалтанд орж уншигчдад үйлчлэх таатай орчин бүрдэв. 2002 онд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг алдарт гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 100 жилийн ойгоор МУ-ын засгийн газрын 2002 оны 11 сарын 20-ны өдрийн 137 дугаар тогтоолоор их зохиолчийн нэрэмжит болов. Мэргэжлийн номын санч, захиргаа аж ахуйн ажилчдаас бүрдсэн 14 оронтой тоотой, цахим үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Жилд 20000 уншигч ирэгсдэд, 40000 ном, хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилэн ажилладаг. Үйл ажиллагааны онцлох ажлуудаас дурьдвал: - 2003 оноос одоог хүртэл “Уншигчийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулан шилдгийн шилдгүүдээ шалгаруулан уншигч, хамран ажиллдаг байгууллага хамт олныг адаршуулж байна. - 2009 оноос Аймгийн Засаг Даргын захирамжаар алдарт, гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит “С.Буяннэмэх тэмдэгтэн” шагнал олгох журмыг гарган жил бүр болзол хангасан сурагчдыг шалгаруулж С.Буяннэмэхийн дүр бүхий тэмдэг, үнэмлэхийг олгон ажиллаж байна. - МУ-ын номын сангуудын консерциумаас жил бүр зарладаг онцлох 10 ажилд Хүүхдийн уншлагын танхимын тохижилтоор онцлох 10-т шалгарсан. - Аймгийн төвийн уншигч иргэдэд “Танд ойрхон номын сангийн үйлчилгээ”-ээр хүрч үйлчилдэг. - Алслагдсан хөдөөгийн иргэдэд “Зөөврийн номын сангийн үйлчилгээг” жил бүр 14 суманд хүргэж ажилладаг. - 2015 оноос жил бүр “Миний уншсан ном дүрслэх урлагт” бүтээлийн уралдааныг сургуулийн сурагчдын дунд 3 төрлөөр уламжлал болгон зарлан зохион байгуулдаг. - 2017 оноос “Дуудлагын номын сангийн үйлчилгээ”-г нэвтрүүлэв. - 2017 оноос аймгийн “Бүрдийн уянга” хүүхдийн зусланд амрагч хүүхэд, иргэдэд “Зуныг номтой хамтдаа”, “Нүүдэлчин монгол” сэдвийн хүрээнд номын сангийн үйлчилгээг үзүүлдэг. - 2018 онд “Олуулаа уншъя-Номтой нөхөрлөе” аяныг албан байгууллага, анги хамт олон, гэр бүлийн дунд уламжлал болгон зохион байгуулж иргэдийг номтой нөхөрлүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. - “Дэлхийн номын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг ба 2019 оноос баярын жагсаалыг аймгийн албан байгууллага, иргэдийн дунд зохион байгуулав.

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Чойбалсанч Номын сан Media Type or Extent