БУЛГАН АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

БУЛГАН АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Булган аймагт анх 1946 онд тэр үеийн Засаг захиргааны шийдвэрээр 200-д номтой нэг орон тоотой 15 мянган төгрөгний төсөвтэй, 1 уншлагын том ширээ, тойруулж суух сандалтай хуучин депутатуудын танхимд байрлаж анхны номын сангийн үндэс суурь эхлэн тавигдаж байсан. 1954 оноос эхлэн ном нэг бүрийг ерөнхий дансны дугаартай болгож, катологи, формуляр, зэргийг нэвтрүүлж 1956 он гэхэд 2-3 орон тоотой, 3000 гаруй номтой болж номын хадгалалт хамгаалалтыг сайжруулж ирсэн. 1969 онд одоогийн номын сангийн барилга баригдаж номын сан нүүн орж нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг нэг ээлжиндээ 20-30 хүнд үйлчлэх, хүчин чадалтай 5 орон тоотой мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж эхэлсэн нь номын сангийн хөгжилд томоохон дэвшил авчирсан төдийгүй 1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 342 дугаар тогтоолоор номын сангийн зэрэг тогтооход улсын 3-р зэргийн номын сан болсон. Монгол Улсын гэгээрлийн Сайдын 1997 оны 99-р тушаалаар Аймгийн Төв номын сан болж Булган аймгийн хэмжээнд байгаа бүх номын сангуудтай ажил төрлийн уялдаа холбоотой хамтран ажиллах, тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг хүлээсэн. 2020 оны байдлаар 10 орон тоотой 35500 гаруй ном хэвлэлийн сан хөмрөгтэй, бүх ном хэвлэлээ 100 % цахим каталогт оруулсан, bulgan.lib4U.net хаягаар интернэтээр ашиглах боломжтой, 3 уншлагын танхим, 1 салбар номын сангаар үйлчилгээ үзүүлдэг

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Дэвшилт Номын сан Media Type or Extent