ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН
Item Details
Байгууллагын нэр
ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН
Танилцуулга
Хэнтий аймгийн номын сан нь 1944 онд байгуулагдаж улмаар 1971 онд номын сангийн зориулалтын барилгыг ашиглалтанд оруулснаар өнөөдрийг хүртэл энэ барилгадаа үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. 98147.7 мян.төг-ийн үнэ бүхий утга уран зохиолын болон байгалийн шинжлэл, анагаах ухаан, түүх, эдийн засаг, улс төрийн гэх мэт 19 нэр төрлийн 50581 номын үндсэн сан хөмрөгтэй үүнээс уйгаржин монгол бичиг, төвд хэл дээр хэвлэгдсэн 251 ширхэг ховор номтой, өөрийн эзэмшлийн 325 м2 талбай бүхий барилга, 1379 м2 эзэмшил газартай. Аймгийн АДХТэргүүлэгчдийн 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит Нийтийн номын сан болсон. Үндсэн сан хөмрөг, Нийтийн уншлагын танхим, Хүүхдийн уншлагын танхим, Гэрээр ном олгох танхим гэсэн 4 танхимд иргэд уншигчдын оюуны хэрэгцээг бүрэн хангахуйц орчин үеийн мэдээллийн төв болох зорилт тавин номын сангийн үйлчилгээг чөлөөт сонголт буюу нээлттэй үйлчилгээнд шилжүүлж уншигч-үйлчлүүлэгчид мэдээллийг өөрийн хүсэл сонирхлоор сонгон авах боломжийг олгон ажиллаж байна.
Item sets
Linked resources
Filter by property
Title | Alternate label | Class |
---|---|---|
Урагшаа | Номын сан | Media Type or Extent |