БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

БАЯНХОНГОР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Танилцуулга

1. Түүхэн хөгжил. Анх 1944 онд Гэгээрлийн хэлтсийн харъяанд 300 орчим боть номтой, нэг номын санчтай, "Уншлагын газар” нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 11 ажилчин, албан хаагч, 46.400 гаруй номтой, нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орчин цагийн номын сан-мэдээллийн төв болон өргөжөөд байна. 2. Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа. Манай хамт олон шинэ эрин, шинэ зууны хөгжлийн хандлагатай зэрэгцэн хөгжиж, мэдээллийн зуунд номын сангийн үйлчилгээний чанар хүрээг улам өргөжүүлэн, иргэдэд зөвхөн ном уншуулах газар бус, сүүлийн үеийн мэдээ мэдээллээр хангах, өөр хоорондоо мэдээлэл солилцох орчин бүхий автоматчилагдсан "Цахим мэдээллийн төв” болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. 3. Уншлага үйлчилгээ. Жилд 4000 орчим уншигчдад 55.000 гаруй номыг уншлагын танхим, гэрээр, зөөврөөр олгон, интернэт, тогтмол хэвлэл, цахим мэдээллээр үнэ төлбөргүй үйлчилж, 20-24 төрлийн соён гэгээрүүлэх, номтой нөхөрлөх, уншлагыг дэмжих олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулан ажиллаж байна.Уншигч хэрэглэгчдийн дунд номтой нөхөрлөх төрөл бүрийн уулзалт хэлэлцүүлэг, сургалт, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, дүрийн тоглолт, уншлагын олмипиад, яруу найргийн уралдаан, дугуйлан хичээллүүлэн ажилладаг. 4. Арга зүйн ажил. Орон нутгийн 19 сум, ЕБС-39, Политехник коллежийн 1 номын сантай хамтран ажиллаж, эдгээр номын сангуудыг арга зүйн удирдлагаар ханган, жилдээ 1-2 удаагийн нэгдсэн сургалт семинар, ажил мэргэжлийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/bayankhongor

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Лениний зам Номын сан Media Type or Extent
Шинэ зам Номын сан Media Type or Extent