БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Баян-Өлгий аймгийн төв номын сан нь анх Аймгийн бага хурлын шийдвэрээр 1949 онд уншлагын заал нэртэй 750 ширхэг номын хөмрөгтэй байгуулагдсан байна. Эрхлэгчээр нь Х.Хутбай 1951-1955 он хүртэл тасралтгүй сайн ажиллаж ном сонирхогч, уншигч олныг төрүүлж номын фондоо 4800 хөмрөгтэй болгожээ. Аймгийн анхны номын сангийн барилга байгууламжийн зураг төслийг Мусахан гэдэг иргэн санаачилан барьж байгуулсан юм. 1960-1964 оныг хүртэл номын санг өргөжүүлэх чиглэлээр олон ажил хийгдсэний нэг нь 1964 онд уншлагын заалыг хүүхдийн, насанд хүрэгчдийн гэж 2 тусдаа зохион байгуулсан явдал юм. Нэг ээлжинд 20-30 хүүхэд мөн насанд хүрэгчид тус тусдаа сууж ном унших боломжоор хангагдсан юм. Улмаар 1965 оноос 1989 оныг хүртэл номын фондоо өргөжүүлэх, ард түмнийг номын ачаар соён гэгээрүүлэх, соёл олон түмний олон төрлийн арга хэмжээнүүдийг өргөнөөр зохион байгуулж амжилттай ажилласны нэг жишээ нь 1969 онд номын хөмрөгөө 37800 хүргэж улсын зэрэгтэй номын сан болж өргөжин улмаар 1989 онд 109000 хөмрөгт хүргэж, улсын 2-р зэрэгтэй номын сан цолыг хүртэж байлаа. Түүхэн хугацаанд тус номын сан хөгжин өргөжиж, үйлчилгээний хүрээг тэллээ. 2014 оны 10 дугаар сард номын сангийн орчны стандартыг хангасан шинэ барилгатай болов. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/bayan-ulgii

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Жана өмир(Шинэ амьдрал) Номын сан Media Type or Extent
Шугыла(Туяа) сэтгүүл Номын сан Media Type or Extent
Өркэндэу Номын сан Media Type or Extent