АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН
Item Details
Байгууллагын нэр
АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН
Танилцуулга
Архангай аймгийн төв номын сан нь 1945 онд анх 800 боть номтой орон тооны 1 ажилтантайгаар байгуулагдан аймгийн иргэдэд түүх соёлын үнэт өв болох ном хэвлэлийг сурталчлах, танилцуулах, хадгалах, хамгаалах, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн билээ. Тус номын сангийн эрхлэгчээр Архангай аймгийн Ихтамир сумын харъяат үргэлжилсэн үгийн болон Хүүхдийн зохиолч, яруу найрагч Цэрэнжавын Уламбаяр ажиллаж байлаа. Түүхийн урт хугацаанд номын сан нь өргөжин хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн байна. Өдгөө тус номын сан нь 70000 гаруй боть номын баялаг сан хөмрөгтэй орон тооны 9 ажиллагсадтай үндсэн фонд, нийтийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, интернет кафе гэсэн чиглэлээр жилд нийт 140000-150000 байнгын уншигчдад 54000-60000 ширхэг ном хэвлэлээр үйлчилдэг. 2007 оноос интернетийн сүлжээнд холбогдон интернет үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, электрон каталогийг зохион байгуулж эхэлсэн ба энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй болгож уншигчдын мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлж байна 2013 онд Хүүхдийн номын ордон баригдаж 9-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхэд залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн номын ордон нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээний төрөлжсөн 60 суудалтай, ХУТ, Гэр бүлийн танхим, Их мэдэх танхим, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим, Интернет танхим, Үзэсгэлэнгийн нийт 6 танхимтай. Номын сан нь аймгийн нийт иргэдийг мэдээллээр хангах, ном хэвлэлийг хадгалах, сурталчлах, өв соёлыг түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтийн жишигт нийцсэн орчин үеийн технологитой. Номын өргөө мэдээллийн төв болох эрхэм зорилго тавин ажиллаж байна. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/arkhangai
Item sets
Linked resources
Filter by property
Title | Alternate label | Class |
---|---|---|
Архангайн үнэн | Номын сан | Media Type or Extent |