ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Дархан хотын Төв номын сан нь 1964 онд хүүхдийн цэцэрлэгийн нэгэн жижиг өрөөнд 4000 орчим номтой байгуулагдан, улмаар 1967 онд хотын 2-р номын сан байгуулагдаж, 1975 онд Соёлын Яамны сайдын тушаалаар "Хүүхэд залуучуудын номын сан" байгуулагдан өргөжжээ. 1979 онд Залуучууд театрын дэргэд салбарын зориулалтын номын сангийн байр бий болсноор хотын 3-р номын сан 60.0 мян. боть номын фондтой, 5-6 ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхлэв.1979-1986 онуудад Дархан хотын нийтийн номын сангууд нь Багшийн сургуулийн номын сангийн анги, ЗХУ-ын Соёлын дээд сургуулийн номын сангийн анги төгссөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдав.1986 онд ЗХУ-ын туршлагаар номын сангийн төвлөрүүлэлтийн системийг нэвтрүүлж, БНМАУ-ын Соёлын Яамны сайдын 252-р тушаал, Дархан хотын АДХГЗахиргааны 11-р тогтоолын дагуу " … тус хотын номын сангийн төвлөрсөн системийг "Дархан хотын Төвлөрсөн номын сан” гэж нэрлээд салбар номын сангуудад 1,2,3,4 гэсэн дугаар тогтоосугай” гэж заасан. Ингэж тус хотын нийтийн номын сангууд Төвлөрүүлэлтийн системд шилжин орж нэгдсэн нэг фонд, данс бүртгэл, удирдлага санхүүтэй үйлдвэр аж ахуй газрын дэргэд ном олгох 9 цэг салбартай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажилласан түүхтэй. 1994 онд Хотын Захиргааны шийдвэрээр хуучин Дарханд / Монтогийн 5-р байр/ номын сангийн үйлчилгээ явуулах байр олгосон нь уншигчдын оюуны эрэлт хэрэгцээ , номын сангийн үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаанаас дэмжсэн чухал шийдвэр болов. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/darkhan-uul

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Найрамдлын Дархан Номын сан Media Type or Extent