ЗАВХАН АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ЗАВХАН АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Танилцуулга

Завхан аймгийн номын сан анх 1946 онд аймгийн бага хурлын номын сан нэртэйгээр 500 номтой Чоймбол эрхлэгчтэйгээр анх байгуулагдсан бөгөөд одоо 11 орон тоотой жилдээ 3000 гаруй байнгын уншигч 24000 гаруй ирэгсдэд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд үйлчилдэг төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм. Монгол улсын Засгийн газрын 1999 оны 109-р тогтоолоор төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Явуухулангийн нэрэмжит болж нутгийн зөвлөлийн хөрөнгөөр 3.2 сая төгрөгөөр түүний хөшөөг босгосон. Одоо 50.0 гаруй номтой, монгол англи орос хэл дээрх ном байдаг. Завхан аймагт нийтийн номын сан 24, их дээд сургууль коллежийн 3, ерөнхий боловсролын сургуулийн 31, нийт 58 номын сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр номын сангуудыг харьяалал харгалзахгүйгээр мэдээлэл арга зүйн төв болон ажиллаж байна. Эрдэм мэдлэгийг түгээж эрдмийн дээд номтой нөхөрлүүлж, мэдээллийн эрин зуунд дэлхийгээр аялуулан мэдлэгийн эх ховор нандин номоор аривжуулж орон нутгийн мэдээлэл, оюуны өргөө болох зорилттой ажиллаж байна. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/zavkhan

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Туяа Номын сан Media Type or Extent