ОРХОН АЙМГИЙН НОМЫН ТӨВ

Item Details

Байгууллагын нэр

ОРХОН АЙМГИЙН НОМЫН ТӨВ

Танилцуулга

1976 онд Эрдэнэт хотын Найрамдал Номын сан, 1976 онд Эрдэнэт хотын номын худалдаа, 1983 онд Эрдэнэт хотын хүүхдийн номын сан, 1994 онд дээрх 3 байгууллагыг нэгтгэж "Номын төв болгон өргөжүүлэн шинэ бүтэц зохион байгуулалтанд орсноор нөөц бололцоо хүчин чадлын байдал сайжирч үйлчилгээний чанар, хөнгөн шуурхай байдал дээшиллээ.Эрхэм зорилго: Илүү нээлттэй, чөлөөтэй, орчин үеийн үйлчилгээг ашиглан өргөжүүлэн хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд идэвхитэй, мэдлэгтэй иргэнийг төлөвшүүлэх. Тус төв нь 22 ажиллагсадтай. Үүнээс номын сан, номзүйн мэргэжлээр дээд боловсролтой 9, тусгай дунд боловсролтой 2, магистр 2, Соёлын тэргүүний ажилтан 8ажиллаж байна. Номын сангийн үндсэн фондондоо нийт 31000 номтой үүнээс монгол ном 23000, орос ном 7300, англи ном 800 номтой байна. Номын сангийн нийт номыг номын сангийн LIBOU4 программар уншлага үйлчилгээг хийж номыг оруулж дуусгалаа. Уншлага, мэдээлэл, сурталчилгаа, чөлөөт цагийн чиглэлээр Ниитийн, Хүүхдийн, Гэр бүлийн, Тогтмол хэвлэл, Гэрээр ном олгох, "Виртуаль-Гадаад хэл”-ний танхим, Интернэт-мэдээлэл, Дэнж баг дахь салбар Номын сан, Хүний хөгжил төв дэхь салбар Номын сан гэсэн төрөлжсөн 8 танхимаар нэг зэрэг 180 гаруй хүнд үйлчлэх тохилог орчинг бүрдүүлэн иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна. Ажлын өрөө танхимууд бүгд интернэт болон дотоод сүлжээнд холбогдсон байна. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/orkhon

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Эрдэнэт Номын сан Media Type or Extent