ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Аймгийн төв номын сан нь 1946 онд Аймгийн гэгээрлийн хэлтсийн харьяанд "Бага хурлын номын сан” нэртэйгээр нэг орон тоотой МАН-ын идэвхтэн гишүүдээс бэлгэнд ирүүлсэн 1300 номын фондтойгоор байгуулагдсан юм. 1959 оноос номын сангийн фондыг баяжуулах, үйлчилгээг өргөжүүлэх арга хэмжээг авсан байна. 1965 онд номын сангийн анхны барилга баригдаж,1983, 2009 онуудад өргөтгөл хийн материаллаг бааз,тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан болж өргөжлөө. Эдүгээ насанд хүрэгчдийн "Боловсрол”, хүүхдийн уншлагын "Ирээдүй” ”Гадаад хэл мэдээллийн”, "Гэрээр ном олгох” 120 суудал бүхий танхимуудаар уншлага үйлчилгээг зохион байгуулж байна. 51000 гаруй ном хэвлэл бүхий үндсэн фондтой,жилдээ дунджаар 10000 орчим уншигч ирэгсдэд 25.0-30.0 мянган ном хэвлэлээр үйлчилж байна. 2010 оноос "LIB4U” номын сангийн цогц программ хангамжтай болж электрон номын сантай болох эхлэлийг тавиад байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 45 номын сан үйл ажиллагаа явуулдаг ба 58250 уншигчдад 203473 ном хэвлэлээр үйлчлэн иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/uvurkhangai

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Хөдөлмөрийн төлөө Номын сан Media Type or Extent