ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Өмнөговь аймгийн Төв номын сан нь 1944 онд байгуулагдсан. Одоо уншлагын 2 танхим ,гэрээр номолгох тасаг, нэгдсэн фонд, хөгжлийн мэдээлэл сургалтын төвөөр тус тус уншлага, мэдээллийн үйлчилгээг явуулж байна. Нийтийн уншлагын танхимд 7-р ангиас дээш , насанд хүрэгсэд, хүүхдийн уншлагын танхимаар сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчид сууж ном хэвлэл унших үйлчлүүлэх боломжтой бол хөгжлийн мэдээлэл сургалтын төвөөр дамжуулан АНУ-ын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг хүлээн авч англи хэлний шалгалтанд бэлтгэх буюу англи хэл дээрх номнуудаас сонгон унших, цахим ном унших, интернэтийн үйлчилгээг авах боломжтой. Гэрээр ном олгох танхимаас карт нээлгэн гэрээр нэг удаа 2-5 ширхэг номыг 3-5 хоногийн хугацаагаар авч унших эрхтэй. Сан хөмрөг буюу фондод цөөн тоотой буюу ганц ширхэг , ховор хуучин номнууд хадгалагдаж байдаг ба уг номнуудыг нийтийн уншлагын танхимаар дамжуулан танхимд сууж уншиж судлах боломжтой. Мөн бид уншлага үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор олон ажилтан ажиллагсадтай томоохон байгууллагууд буюу алслагдсан сумдад зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэн үйлчилж байна. Уншигчдын ном унших үйлийг дэмжих, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэхэд жилээр төлөвлөсөн соёл танин мэдэхүйн ажил, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнгүүд ихээхэн үр дүн өгдөг. Жил бүр үндэсний бичиг үсгийн баяр, номын баяр, үлгэрч хүү, би зурах дуртай гар зургийн уралдаан зэргийг тогтмол зохион байгуулдаг. Арга зүй: сумдын болон аймгийн төвийн сургуулиудын номын санчдыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. Энэ хүрээнд төрөл бүрийн сургалт зохион байгуулж сумдад хүрч нүүдлийн номын сангийн үйлчилгээг хүргэх явцдаа арга зүйн туслалцаа үзүүлэх, Monbiblio программын талаар заавар зөвөлгөө, мэдээ тайланг серверт хөрвүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар сумдын электрон катологт ном шивж оруулах ажил дуусах шатанд орж байгаа

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Говийн мэдээ Номын сан Media Type or Extent