СЭЛЭНГЭ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН

Танилцуулга

Сэлэнгэ аймгийн нийтийн номын сан нь анх 1948 онд нэг номын санчтай, 267 номтойгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагджээ. Анхны номын санчаар Цэрэнцоо ажиллаж байжээ. Улмаар 1961 оноос аймгийн АДХуралаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод шилжүүлэн аймгийн төв номын сан болгон өргөжүүлсэн байна. 1972 онд 50.000 номын багтаамжтай номын сангийн зориулалтын барилгыг хүлээн авч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн төв номын сангийн анхны эрхлэгчээр 1960-1973 онд Сэрээтэр ажиллаж сэлэнгэ аймагт анхны орчин үеийн номын сангийн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан байна. Мөн тус номын сангийн эрхлэгчээр 1973-1975 онд Ч.Оюун, 1975-1982 онд Цагаанцоож, 1982-1988 онд Лхагважав, 1988-1992 онд Л.Дашням, 1992-1993 онд Л.Оюунгэрэл 1994-2007 онд Ч.Үзмээ нар тус тус ажиллаж байгаад 2007 оны засгийн газрын 415 дугаар тушаалаар аймгийн нийтийн номын сан болж өөрчлөгдөн захиралаар 2008-2009 онд Ч.Үзмээ үргэлжлүүлэн ажиллаж, 2009 оноос С. Шинэчимэг нь Сэлэнгэ аймгийн нийтийн номын санг удирдан ажиллаж байна. 2. Бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа. Уншигчдын ном унших, мэдээлэл авах цар хүрээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд тус номын сан нь уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, хэрэгцээтэй ном хэвлэл, мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх, хүн төрөлхтний оюуны үнэт бүтээл болох ном хэвлэлийг цуглуулах, хадгалах хамгаалах, номын сангийн үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг чанаржуулах, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн "Номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, Номын санг мэдээллийн төв болгон хөгжүүлэх” эрхэм зорилго тавин ажиллаж байна. Тус номын сан нь ЗАА-н 8 ажилтан, Арга зүйч-1, Ном зүйч-1, Фондоч-1,Мэдээллийн технологич-1, Номын санч-6 нийт 18 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/selenge

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Сүхбаатарын туг Номын сан Media Type or Extent