ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН
Item Details
Байгууллагын нэр
ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН
Танилцуулга
Анх 1938 онд 500 орчим боть номтой, нэг ажилтантай, "Уншлагын газар" нэртэйгээр байгуулагдаж байсан номын сан нь өдгөө 18 ажилчин албан хаагч, 70 мянга гаруй номын фондтой, нэг ээлжиндээ 220 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий орчин цагийн номын сан болон өргөжөөд байна. Тус байгууллагын хамт олон оюуны хурдацтай хөгжил бүхий мэдээллийн эрин зуунд номын сангийн үйлчилгээний цар хүрээг улам өргөжүүлж, иргэдэд зөвхөн ном уншуулах газар бус тэд ном хэвлэл уншихын зэрэгцээ сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангагдаж өөр хоорондоо мэдээлэл солилцох орчин бүхий "Мэдээллийн төв" болгон хөгжүүлэх зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгоо биелүүлэх үүднээс номын сангийн бүх үйлчилгээнд чанарын өөрчлөлт хийж, электрон каталог, цахим номын сан зэрэг номын сангийн шинжлэх ухаанд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг өргөн нэвтрүүлэх, интэрнет мэдээллийн хүртээмжийг сайжруулах ажлуудыг эхлүүллээ. Монгол Америкийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын элчин сайдын яам 2007 онд тус байгууллага дээр "Америкийн соёл мэдээллийн төв"-ийг байгуулсан нь үр дүнтэй ажил боллоо. Тус төвөөр жилдээ 11000 хүн үйлчлүүлж 3500 гадаад ном сэтгүүл ашиглахын зэрэгцээ 1600 цаг үнэгүй интэрнетэд сууж мэдлэг мэдээллээ дээшлүүлсээр байна. Эх сурвалж: http://nationallibrary.mn/mn/khovd
Item sets
Linked resources
Filter by property
Title | Alternate label | Class |
---|---|---|
Аймгийн хөдөлмөр | Номын сан | Media Type or Extent |