УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН

Item Details

Байгууллагын нэр

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН

Танилцуулга

Улаанбаатар хотын төв номын сан нь хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар баригдаж, 1980 онд ашиглалтанд орсон. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХТ-дийн 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 207 тоот зарлигаар Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан болгосон юм. Одоогоор тус номын сан нь 3 тасаг, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр нэг салбартай, 82 ажиллагсадтай номын сангийн мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан Нийслэлийн соёл мэдээллийн томоохон төв юм. Номын фонд нь 500000 орчим боть номтой. Фондын ихэнх хувийг монгол хэл дээрх ном зохиол, тогтмол хэвлэлүүд эзэлдэг. Номын фонд нь байгалийн шинжлэл, хууль, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан, урлаг спорт, уран зохиол, хүүхдийн уран зохиол зэрэг төрөл бүрийн салбарын ном зохиол, лавлах бичиг, нэвтэрхий толь, толь бичгүүд, сонин сэтгүүлээс бүрдсэн.

Item sets

Linked resources

Filter by property

Contributor
Title Alternate label Class
Улаанбаатарын мэдээ Номын сан Media Type or Extent