ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН
Item Details
Байгууллагын нэр
ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН
Танилцуулга
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хүүхдийн Номын Ордон 2003 оны 5–р сарын 9-нд байгуулагдаж улмаар Засгийн газрын 2004 оны 9-р сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болон өргөжсөн. Хүүхдийн Номын Ордон байгуулагдсанаар Орчин үеийн техник хэрэгсэл бүхий төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг загвар номын сан боллоо. Олон улсын хамтын ажиллагааны тусламж дэмжлэгтэйгээр дэлхийн номын сангуудын түвшинд ойртохуйц, хүүхэд залуусын хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан төрөлжсөн соёл мэдээллийн төвүүдийг бий болгов.ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах төв боллоо. Хүүхдийн төлөө байгууллага болон зохиолч уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Нийт 8 танхимаар уншигчдад үйлчилдэг. Монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй. Үйлчилгээ: Уншлагын танхимаар үйлчлэх /чөлөөт сонголтоор болон захиалгаар/ - Бүх танхимууд гэрээр ном, хэвлэмэл бус материал олгох - ЕБС-ийн номын санчдын сургалт семинар - Уншигчдад лавлагаа мэдээлэл өгөх - Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн - „Шинэ номын мэдээ” товхимол - Электрон болон цаасан каталогоор үйлчилж байна. Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн номын ордонг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилсөн. Эх сурвалж: http://www.mccl.mn/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=1&Itemid=35
Item sets
Linked resources
Filter by property
Title | Alternate label | Class |
---|---|---|
Пионерийн үнэн | Номын сан | Collection |